Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

336 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах Үндсэн хуулийн зарчмыг хангаж байна гэж үзсэн болно. Иймд Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасныг тус тус зөрчөөгүй болно.” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хуулийг батлан гаргаж Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч болон орон нутгийн хурлын сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхойлж, эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан байна. Сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуулийн үеийн зөрчлийн хэлбэр, нэр дэвшигчийн жагсаалтаас хасах үндэслэл зэргийг нийтлэг байдлаар хуульчилсан байна. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 159 дүгээр зүйлийн 159.2 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийг ижил үндэслэлээр нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэхээр нэгэн адил зохицуулжээ. Гэтэл тус хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” гэж хуульчилсан боловч Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшиж сонгогдсон гишүүн тангараг өргөн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсний дараа сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл нь тогтоогдвол ямар нэгэн хариуцлага тооцох талаар Сонгуулийн тухай хуульд тусгаагүй байна. Ийнхүү сонгуулийн дүнд байгуулагддаг Улсын Их Хурал болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд нь хүлээлгэх хариуцлагыг илтэд ялгавартайгаар, тухайлбал Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшин сонгогдож тангараг өргөн, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн Улсын Их Хурлын гишүүнд хүлээлгэх энэ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5