Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

335 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хуулийн хамаарах хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд орон нутгийн Хурлын төлөөлөгчөөр хүлээн зөвшөөрөгдсөн ч нэр дэвшигчийн хувьд нэрийн жагсаалтаас хасаж төлөөлөгчийн мандат хүчингүй болно. Төрийн үйл ажиллагааны эрх чөлөө, тэгш байдлын зарчим нь шударга ёсны зарчмаас эх үүсвэртэй бөгөөд сонгуулийн тухай хуулийн үндсэн зорилго болох аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үндсэн зарчим, журам, сонгууль зохион байгуулахтай холбоотой харилцааг бусад эрх бүхий этгээдийн сонгуультай адил зохицуулсан нь шударга ёсны зарчмыг хангаж байгаа тул төрийн үйл ажиллагаанд эрх чөлөө, тэгш байдлын зарчим зөрчигдөөгүй гэж үзэж байна. 3. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэснийг зөрчөөгүй талаар: Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэн нь шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан бөгөөд төрийн зохих байгууллага, албан тушаалд тавигдах шаардлагыг харгалзан хуулиар тусгайлан тогтоож болохоор заасны дагуу Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан өөрийн онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт нэр дэвшигчид хүлээлгэх хариуцлагыг хуульчилжээ. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “нэр дэвшигч” гэж энэ хуульд заасан журмын дагуу тухайн сонгуульд нэр дэвшиж бүртгүүлсэн, нэр дэвшигчийн үнэмлэх авсан иргэнийг хэлнэ гэж заажээ. Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн эрх зүйн байдлыг адил тодорхойлсон бөгөөд нэр дэвшигч сонгуулийн тухай хуулийн хориглох заалтыг зөрчиж иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдож бүрэн эрх нь баталгаажсан ч түүний эрх зүйн байдал нь хэрхэн тодорхойлогдсон байсан нь үл хамааран бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгоно. Энэхүү зохицуулалт нь Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангаж, төр хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5