Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

337 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл төрлийн хариуцлагыг хуульчлаагүй нь Үндсэн хуулиар баталгаажсан шударга ёс, тэгш байдлын зарчмыг алдагдуулсан, Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. 2. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт заасны дагуу иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдож бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн мандатыг хүчингүй болгох, бүрэн эрхийг дуусгавар болгох үр дагавар бүхий шийдвэрийг орон нутгийн сонгуулийн хороо гаргахаар хуульчилсан нь нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулиар тодорхойлогдсон эрх хэмжээнд тухайн сонгуулийг удирдан зохион байгуулах чиг үүрэгтэй байгууллага халдах боломж олгосон зохицуулалт болжээ. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсгийн найруулга, хууль зүйн томъёолол боловсронгуй бус, хууль зүйн техникийн хувьд алдаатай, мөн түүнчлэн хуулийн системчлэлийн хувьд уг хуулийн уялдаа холбоо бүхий зүйл, заалтад болон бусад холбогдох хуульд энэ талаарх зохицуулалт, журмыг тодорхой тусгаагүй байна. 3. Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчимд нийцүүлэн сонгуулийн аль ч үе шатанд сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон бол тангараг өргөсөн Улсын Их Хурлын гишүүн, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч хэн боловч сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байхаар холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлага байгааг хууль тогтоогч анхаарвал зохино. 4. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын Монгол Улсын иргэн “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5