Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

334 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Сонгуулийн тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын сонгууль нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг орон нутгийн иргэд өөрсдийн төлөөлөгчдөөр бүрдүүлэх үндсэн арга мөн.” гэж заасан үндэслэлээр сонгогчид төрийн үйл ажиллагаанд шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан эрхээ эдэлж байгааг нь зөрчөөгүй бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэг нь орон нутгийн хурлын төлөөлөгчийг сонгох журмыг тогтоосон заалт бөгөөд энэ нь ард түмний засаглах бүрэн эрхийг үл хөндсөн болно. 2. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг зөрчөөгүй талаар: Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим нь аливаа этгээдэд адил шударга, хүндэтгэлтэй хандаж, хуулийг чанд, нэг мөр хэрэглэх агуулгыг илэрхийлдэг бөгөөд хуулийн өмнө тэгш байх ерөнхий эрхийн хүрээнд тэгш сонгогдох эрх хамгаалагдсан болохыг илэрхийлдэг. Гэхдээ тодорхой тохиолдолд буюу зөрчил үйлдсэн этгээдэд түүний зан үйлээс шалтгаалан үйлдэл, үйл ажиллагаанд хуулийн нэг зохицуулалт ялгаатай байдлаар бус харин хуулийн өөр зохицуулалт үйлчлэх нь хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг хөндөхгүй байх бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд илүү нийцнэ гэж үзэж байна. Үндсэн хууль зөвхөн тэгш эрхийг хангаж, өөрөөр хэлбэл бүх хүнд нэгэн адил хууль зүйн ижил боломж олгодог, ижил тэгш үүрэг хүлээлгэдэг. Тиймээс хуулийн өмнө тэгш байна гэдэг нь албан тушаал, нийгмийн байдал, хувь хүний бусад шинж чанараас үл хамааран хууль бүгдэд нь адил үйлчилж, хууль зөрчсөн нөхцөлд бүх хүн адилхан хариуцлага хүлээх ёстой гэсэн үг юм. Сонгуулийн тухай хуульд Монгол Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, эрх үүрэг, баталгаа, хориглох үйлдэл, үйл ажиллагаа, захиргааны зөрчлийн хэлбэр, хариуцлага зэргийг нийтлэг байдлаар хуульчилсан. Сонгуулийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэг, 159 дүгээр зүйлийн 159.2 дахь хэсэгт нэр дэвшигч Сонгуулийн тухай хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэх талаар адил зохицуулалттай. Тиймээс Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйлд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5