Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

333 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэснийг зөрчөөгүй талаар: Монгол Улсын Үндсэн хуулиар засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байх зарчмыг хуульчилсан нь төрийн засаглах эрх мэдлийн эх сурвалж нь ард түмэн гэснийг нотолж байгаа хэлбэр бөгөөд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдэг нь ардчиллын зарчмын хэрэгжилтийг хангах засаглалын оновчтой механизм юм. Иймд төлөөлөх ардчилал нь ард түмний сонгон байгуулсан төрийн байгууллагаараа дамжуулж төрийн засаглах эрх мэдлийг хэрэгжүүлдэг удирдлагын арга бөгөөд Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Монгол Улсын засгийн бүх эрх мэдлийг ард түмний мэдэлд байх зарчмыг зөрчөөгүй ба ард түмэн төрийн хэрэгт шууд оролцох боломжийг нь ямар нэг байдлаар хөндөөгүй болно. Үндсэн хуулийн зарим төрлийн эрхэд зөвшөөрөх журам тогтоосон байдаг. Холбогдох төрийн байгууллага эсвэл нутгийн удирдлагын байгууллагаас зөвшөөрөл авсны дараа зөвхөн тэдгээр нь хэрэгжих боломжтой болно. Гэхдээ хүн өөрийн Үндсэн хуулийн эрхийг чөлөөтэй эдэлж болох боловч эрхээ буруугаар ашигласан, хууль зөрчсөн нөхцөлд хариуцлага хүлээлгэх механизм бүрддэг. Сонгуулийн тухай хуульд аливаа сонгуульд нэр дэвшихдээ хориглох үйлдэл болон түүний улмаас нэрийн жагсаалтаас хасах зохицуулалтыг нарийвчлан хуульчилсан. Тиймээс орон нутгийн төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн хэдий ч тухайн сонгуульд нэр дэвшихдээ хууль зөрчиж төлөөлөгчөөр сонгогдсон бол сонгуулийн хорооны шийдвэрээр тухайн төлөөлөгчийн мандатыг хүчингүй болгож, бүрэн эрх нь дуусгавар болгоно. Учир нь ард түмэн төрийн үйл хэрэгт оролцох эрхээ хэрэгжүүлснээр сонгож байгуулсан орон нутгийн Хурлын төлөөлөгч нь сонгогдохдоо хуульд заасан хориглох хэм хэмжээг зөрчин сонгогдсон нь ард түмний сонгох эрхийг зөрчсөн үйлдэл болох тул орон нутгийн төлөөлөгчийн хувьд шинээр илэрсэн нөхцөл байдлыг нь харгалзан тухайн төлөөлөгчийн мандатыг нь хүчингүй болгож, бүрэн эрхийг нь дуусгавар болгох үндэслэл болно.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5