Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

332 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл засгийн эрх мэдэлд халдсан шинжтэй байгаа юм. Бодит амьдрал дээр сонгуулийн байгууллага иргэдийн Төлөөлөгчдийн бүрэн эрхийг дуусгавар болгож, мандатыг нь хүчингүй болгож байгаа практик байгааг дурдах нь зүйтэй. Цаашид энэхүү байдал үргэлжлэх нь Монгол Улсын иргэдийн Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлээр тодорхойлогдсон эрхэнд ноцтой халдаж байх нөхцөл бүрдүүлж байгаа билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” хэмээн заасан юм. Сонгуулийн тухай хуулийн дээр дурдсан зохицуулалт нь агуулгын хувьд Үндсэн хуулийн энэхүү заалттай бүрэн харшилж байна. Учир нь ард түмэн сонгосон төлөөлөгчдийн байгууллагын тухайд түүнийг төлөвшүүлэн бүрдүүлсэн эрх зүйн механизмаар уг байгууллагыг бүрдүүлж буй иргэдийн Төлөөлөгчийн бүрэн эрхийг хязгаарлах хууль зүйн зохицуулалтыг тодорхойлох ёстой. Гэтэл энэ асуудлыг сонгуулийн байгууллага шийдвэрлэх эрх мэдэлтэй байхаар Сонгуулийн хуулиар хуульчилсан юм. Иймд Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчийн мандатыг хүчингүй болгож, бүрэн эрхийг нь дуусгавар болгох талаарх Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэг нь дээр дурдсан агуулгатай бүрэн нийцэхгүй байна. Иймд Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх нь хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай Сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж бүрэн эрх нь дуусгавар болно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтыг тус тус зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.” гэсэн байна. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: 1. “Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөөгчийг нэр дэвшигчийнх нь хувьд нэрийн жагсаалтаас хасах

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5