331 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйн хүрээнд Сонгуулийн байгууллага нь сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн чиг үүрэг бүхий этгээд юм. Үндсэн хуулийн эрх зүйн агуулгаар бол сонгуулийн харилцаанд нэр дэвшигч ялалт байгуулж ард түмний төлөөлөгчөөр буюу иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдож, бүрэн эрх нь баталгаажсан тэрхүү эрх зүйн механизмаар буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Төлөөлөгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох эсэх асуудлыг шийдвэрлэж байх ёстой. Сонгуулийн тухай хуулийн дээрх зохицуулалт нэг талаасаа сонгогчдын сонгох эрх, иргэдийн Төлөөлөгчдийн сонгогдох эрхэд Үндсэн хуулийн агуулгад нийцээгүй байдлаар халдаж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” хэмээн хуульчилсан заалтын агуулгатай дээрх зохицуулалт зөрчилдөж байна. 2. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай Сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж бүрэн эрх нь дуусгавар болно.” гэж заажээ. Гэтэл орон нутгийн хурлын сонгуулиас бусад төрлийн сонгуульд энэ заалттай төсөөтэй буюу ижил зохицуулалт байхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн харилцаанд Улсын Их Хурлын гишүүн болон Ерөнхийлөгчийн тухайд “нэр дэвшигчийнх” нь хувьд гэдэг ойлголт, зохицуулалт байдаггүй. Энэ нөхцөл байдал нь сонгуулийн харилцаанд эрх тэгш байдлыг алдагдуулж байгаа зохицуулалт гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэсэн заалттай Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэг бүрэн нийцэхгүй байгаа юм. 3. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэг “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх нь хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай Сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж бүрэн эрх нь дуусгавар болно.” гэж заажээ. Энэ зүйлийн зохицуулалт нь өнгөцхөн харахад хууль тогтоомжийн зохицуулалтын алдаа мэт харагдах хэдий ч хэрэгжиж байгаа мөн чанар нь ард түмний
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5