Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

330 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Наранбаяр, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны оршин суугч, иргэн Г.Бямбажаргал нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: 1. “Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай Сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж бүрэн эрх нь дуусгавар болно.” гэж заажээ. Энэхүү заалтаас үзвэл иргэдийн Төлөөлөгчийг “нэр дэвшигчийн” хувьд гэсэн онол, арга зүйн огт байхгүй ойлголтыг бий болгосон байдаг. Үндсэн хуулийн эрх зүйн хувьд нэр дэвшигч сонгуулийн хууль тогтоомжийн шаардлагын дагуу сонгогдсон нөхцөлд иргэдийн Төлөөлөгч гэсэн субъект болдог. Иргэдийн Төлөөлөгч хэмээх субъект буцаж нэр дэвшигч болох тухай хууль зүйн зохицуулалт байж хэрхэвч болохгүй. Сонгуулийн эрх зүйн хувьд нэр дэвшигчийн талаарх эрх зүйн зохицуулалт, иргэдийн Төлөөлөгчийн талаарх эрх зүйн зохицуулалт тус тусдаа байх ёстой. Энэхүү нөхцөл байдал нь сонгуулийн үр дүнд иргэдийн Төлөөлөгчөөр сонгогдож бүрэн эрх нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталгаажиж, мандат авсан иргэдийн Төлөөлөгчийн бүрэн эрхэд нэр дэвшигчтэй адил халдах байдлыг үгүйсгэж байгаагаараа түүний Үндсэн хуулийн хүрээн дэх эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалт болсон гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт сонгуулийн байгууллага нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасахаар зохицуулсан байдаг. Энэ зүйлийн агуулгаас үзвэл иргэдийн Төлөөлөгчийн мандатыг сонгуулийн байгууллага хүчингүй болгож, бүрэн эрхийг дуусгавар болгож байх юм. Гэтэл Үндсэн хуулийн эрх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5