312 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт төлбөрт тооцсон хөрөнгийн үнийг 50 хувиар буулгахгүйгээр тухайн хөрөнгийн анхны тогтоосон үнээр буюу 100 хувиар төлбөр авагчид санал болгох хоёр тохиолдлыг хуульчилсан. Дээр дурдсаныг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсгийн холбогдох зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр уламжилж байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтад төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүгч бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлэхээр зохицуулсан байна. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тохиолдолд түдгэлзүүлэх тухай шийдвэр гарснаас эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх хугацаа шинээр тоологдох үр дагавартай байдаг. Гэтэл дээр дурдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтад “... төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэх ойлголтоор хугацаа тодорхойлохоор тогтоосон төдийгүй, түдгэлзүүлэх үндэслэл болгон заасан байна. Мөн түүнчлэн холбогдох хуульд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхэд ямар журмыг баримтлах, талуудын эрхийг хэрхэн хангах зэргийг холбогдох хуулиудад нарийвчлан тусгаагүй байгаа нь иргэн Үндсэн хуулиар баталгаажсан процессын эрхээ хэрэгжүүлэх, түүнчлэн шүүгчээс холбогдох асуудлыг шударга ёс, тэгш байдлын зарчмын хүрээнд шийдвэрлэх боломжгүй болгож байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлж байна. 2. Хууль тогтоогч нь иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх журам болон эрх зүйн үндэслэлийг нарийвчлан хуульчлах шаардлагатай бөгөөд ингэснээр Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх болон шударга ёс, тэгш байдлын зарчим, хууль зүйн тодорхой байдал хангагдана.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5