313 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын дээд шүүхийн хүсэлтэд шүүх холбогдох ажиллагааг зөвхөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд явуулах эрхтэй, иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх дээрх асуудал нь шүүхийн үйл ажиллагаатай холбоогүй, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжих асуудал гэх үндэслэл гаргасан нь Үндсэн хуульт ёс, эрх зүйн онол, зарчимд нийцээгүй төдийгүй, үүнд тусгасан тайлбарын хүрээнд дээр дурдсан зохицуулалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх хангалттай үндэслэл болохгүй байгааг дурдах нь зүйтэй байна. 3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32, 33 дугаар зүйлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад төлбөр төлөгч ба төлбөр авагч этгээдийг хамааруулахаар тодорхойлж, эрх зүйн байдал болон эрх үүргийг нийтлэг байдлаар тогтоосон байдаг. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд “барьцаалагчтөлбөр авагч” гэдэг нэр томьёо бий болгосон нь “барьцаалагч бустөлбөр авагч” гэх ойлголтыг төрүүлэхээр байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгө худалдан борлогдоогүй тохиолдолд барьцаа болон дундын өмчлөлийн хөрөнгөөс бусад хөрөнгийг үнэлэгдсэн үнийн 50 хувиар бууруулж тооцон олгохоор заасан бол харин мөн хуулийн 73.5 дахь хэсэгт барьцаа болон дундын өмчлөлийн хөрөнгийг тухайн үнэлэгдсэн үнээр төлбөр авагчид санал болгохоор тус тус заажээ. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсгийн зохицуулалтын дагуу “Барьцаалагч бус-төлбөр авагч” этгээдэд учирсан хохирлыг төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгөөс гаргуулахаар албадан дуудлага худалдаа зарлаад худалдан борлогдоогүй тохиолдолд тухайн эд хөрөнгийн үнийг 50 хувь бууруулан төлбөр авагчид шилжүүлэх зарчмыг тогтоосон байна. Энэ нь барьцаалагчтөлбөр авагч, барьцаалагч бус-төлбөр авагч этгээдийн хувьд албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөрт тооцож шилжүүлэхдээ ялгавартай байдлаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлийг бий болгосон зохицуулалт болжээ. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5