311 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бөгөөд ийнхүү зохицуулахдаа 73.3 дахь хэсгээр төлбөр авагчийн барьцаанд байгаа болон дундын өмчлөлийн хөрөнгөөс төлбөр төлөгчид ногдох хөрөнгөөс бусад хөрөнгийг түүний үнэлэгдсэн үнээс 50 хувиар бууруулан төлбөр авагчид санал болгохоор, 73.5 дахь хэсгээр төлбөр авагчийн барьцаанд байгаа болон дундын өмчлөлийн хөрөнгийн төлбөр төлөгчид ногдох хэсгийг шинжээчээс тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгохоор тус тус хуульчилсан. Ийнхүү зохицуулсан нь нэг талаас талуудын чөлөөт хүсэл, зоригийн үндсэн дээр буюу талууд өөрсдийн эрсдлийг тооцож, тохиролцсоны үндсэн дээр бий болсон барьцааны үүрэг, барьцааны зүйлээр төлбөрийн шаардлагыг бүрэн хангуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаалагдаагүй бусад хөрөнгөөс гаргуулахгүй байж төлбөр төлөгчийн өмчлөх эрхийг хамгаалах, нөгөө талаас төлбөрт гаргуулах үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчтэй дундаа хэсгээр, эсхүл хамтран өмчилж байгаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдсэн зохицуулалт юм. Энэхүү хамгаалалт төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгө нь төлбөрийн шаардлагыг биелүүлэхэд хүрэлцэхгүй тохиолдолд төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулахаар заасанд мөн адил хамаарч, төлбөр төлөгчтэй хөрөнгө дундаа хэсгээр өмчилж байгаа өмчлөгчийн ашиг сонирхлыг хангахад чиглэсэн агуулгатай юм. Харин үүргийн гүйцэтгэлийг хангуулах аливаа хэлбэр, барьцааг сонгоогүй, тухайн хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар буюу төлбөртөө суутган авахаар хэлцэн тохиролцож гэрээ хийгээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах үүднээс төлбөр төлөгчийн хоёр шатны дуудлага худалдаагаар ороод худалдан борлогдоогүй хөрөнгийн үнийг тодорхой хувиар бууруулан төлбөр авагчид санал болгохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт зохицуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасан зохицуулалт нь хоёр дахь дуудлага худалдааны дуудах анхны үнэ буюу Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн зохицуулалттай холбоотой бөгөөд хоёр дахь дуудлага худалдааны үед дээр дурдсанаар тооцсон үнээр бусдад санал болгоход дуудлага худалдаа нь амжилтгүй болсон байхад төлбөр авагчид түүнээс илүү үнээр санал болгох нь төлбөр авагчийн эрх, ашиг сонирхолд хэт сөрөг нөлөөтэй гэж үзсэн.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5