Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

310 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл сураггүй алга болсонд тооцогдсон, тухайн ажиллагаатай холбогдуулан эрүүгийн, иргэний хэрэг үүсгэсэн гэх зэрэг үндэслэлүүдийг тоочин заасан байна. Харин төлбөр төлөгч эд хөрөнгөтэй эсэх, түүнийг тогтоох шаардлагатай ажиллагааг зохих ёсоор хийж гүйцэтгэсэн эсэх, төлбөр төлөгчийн хөрөнгөөс төлбөр гаргах боломжтой эсэхийг тогтоох асуудал буюу маргаж болохуйц асуудлыг шүүгч шийдвэрлэх нь зүйтэй гэж хууль тогтоогч үзсэний дагуу 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтыг шүүгчид харьяалуулан хуульчилсан. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч хөрөнгө, орлогогүй нь тогтоогдсон гэж уг ажиллагааг хэрэгжүүлэх болон түүнд хяналт тавих эрх бүхий этгээд үзэж, дангаар бие даан уг ажиллагааг түдгэлзүүлж, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг зогсоох нь төлбөр төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшилна гэж үзсэн бөгөөд тийнхүү шийдвэр гаргах асуудлыг сонирхогч талууд буюу төлбөр төлөгч, төлбөр авагч, шийдвэр гүйцэтгэгчийн оролцоотойгоор, тэдгээрээс гаргасан мэдээлэл, баримт, сэлтэд үндэслэн хараат бус шийдвэр гаргах субьект болох шүүгч шийдвэрлэх нь төлбөр авагчийн эрх, ашиг сонирхолд нийцэх төдийгүй Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх, шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх зарчимд нийцнэ гэж үзсэн. Хууль тогтоогч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан асуудлыг хуульчлахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг үндэслэл болгож шүүгчид дээр дурдсан асуудлыг харьяалуулахаар шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журмыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн VI хэсэгт хуульчилсан байх бөгөөд иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа нь иргэний процессоос тусдаа бус харин түүний салшгүй нэг хэсэг байдаг. Иймд иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх асуудал нь шүүхийн үйл ажиллагаатай холбоогүй, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу түдгэлзүүлэх боломжгүй гэсэн Улсын дээд шүүхийн хүсэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2. Хууль тогтоогч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгохтой холбогдсон харилцааг зохицуулсан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5