309 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үнэлгээгээр, харин хөрөнгийн үнийг харилцан тохирсон, эсвэл шийдвэр гүйцэтгэгч үнийг тогтоосон бол хөрөнгийн үнийг 50 хувиар бууруулж төлбөрт тооцохоор болсон хуулийн хэм хэмжээ төлбөр төлөгчид тэгш хандаагүй агуулгатай байна. Хөрөнгийн талаарх шинжээчийн үнэлгээ, талуудын тохирч тогтоосон үнэ эсвэл шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээ аль аль нь бодитой байх магадлалтай бөгөөд талуудын тохирч тогтоосон үнэ эсвэл шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээг шинжээчийн үнэлгээнээс доогуур тавьж, үүнээс хамаарч хөрөнгөө шинжээчээр үнэлүүлсэн төлбөр төлөгч, нөгөө талаар хөрөнгийн үнийг тохирч эсвэл шийдвэр гүйцэтгэгч тогтоосон төлбөр төлөгчид ялгавартай байдлыг хуулиар бий болгосон нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэхгүй байна. Борлогдоогүй хөрөнгийг төлбөрт нь тооцож төлбөр авагчид санал болгохдоо хөрөнгийн үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3, 73.5 дахь хэсэгт ийнхүү хоёр өөр байдлаар тогтоосноор хөрөнгийн үнийг харилцан тогтоосон талуудын эрх, зах зээлийн үнийг тогтоосон шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа ач холбогдлоо алдсан байна. Нөгөө талаар хөрөнгийн үнийг 50 хувь бууруулж доод үнээс эхлэн дуудлага худалдааг явуулсан боловч хөрөнгө борлогдоогүй тул төлбөрийг барагдуулахын тулд хөрөнгийг доод үнээр нь тооцож төлбөр авагчид санал болгох зорилго байсан гэж үзэхэд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн эсэхээс хамаарч өөр өөр үнээр тооцох агуулгатай байгаа нь зөрчилтэй байгаа юм.” гэжээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий хариу тайлбарыг гаргасан байна: 1. “Хууль тогтоогч Монгол Улсын Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тодорхой үндэслэлээр шүүгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч түдгэлзүүлэх шийдвэр гаргахаар хуульчилсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсгүүдэд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлүүдээс харвал ахлах шийдвэр гүйцэтгэгчид олгогдсон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлүүд нь нэгэнт тодорхой болсон, маргах шаардлагагүй үйл баримтууд буюу төлбөр төлөгч-иргэн нас барсан гэж зарлагдсан,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5