Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

308 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэсгийн зохицуулалтыг харьцуулах шаардлагатай байна. Хуулийн 73.5 дахь хэсэгт “Барьцаалагч-төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид шилжүүлнэ.” гэж заажээ. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл үйлдэнэ гэж заасан байна. Үүнээс үзвэл барьцааны зүйл, дундын өмчлөлийн төлбөр төлөгчид ногдох хэсгийн үнийг шинжээчээр тогтоолгох бөгөөд уг эд хөрөнгө нь дуудлага худалдаагаар борлогдоогүй бол шинжээчийн тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгож болохоор байна. Харин 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. ...” гэж заасан нь 73.5 дахь хэсгийн шинжээчийн үнэлгээнд хамаарахгүй буюу талууд үнийг тохиролцож тогтоосон эсхүл шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг тогтоосон тохиолдол хамаарч байх ба уг үнээс Иргэний хуульд заасан дуудлага худалдааны доод үнийг тогтоож, дуудлага худалдааг явуулсан боловч хөрөнгө борлогдоогүй, улмаар борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох тохиолдолд хөрөнгийн үнийг 50 хувь бууруулж тооцон олгоно гэж хөрөнгийн үнийг 73.5 дахь хэсэгт зааснаас өөрөөр тогтоосон нь төлбөр төлөгч, төлбөр авагчийн хуулийн өмнө тэгш байх эрх зөрчигдсөн байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйлд “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй.” гэж тунхагласан байдаг билээ. Нөгөө талаас борлогдоогүй хөрөнгийг төлбөрт тооцож шилжүүлэхдээ хөрөнгийн үнийг эд хөрөнгөө шинжээчээр үнэлүүлсэн, эсвэл талууд харилцан тохирсон, шинжээч үнэлсэн эсэхээс хамаарч өөр өөрөөр тогтоосон нь төлбөр төлөгчид эрх зүйн ижил боломж олгоогүй, хуулийн өмнө эрх тэгш байх үндсэн эрх зөрчигдсөн гэж үзэхээр байна. Төлбөрийг барагдуулах нэг зорилго байгаа хэрнээ хөрөнгийн үнийг шинжээчээр тогтоолгосон эсэхээс хамаарч төлбөрт өөр өөр үнээр тооцох болсон зохицуулалтын учир утга тодорхой бус байна. Тэгш байдлын зарчим нь нэг талаас төрийн үйл ажиллагааны зарчим, нөгөө талаас хүний үндсэн эрх болдог бөгөөд хөрөнгөө шинжээчээр үнэлүүлсэн төлбөр төлөгчийн хөрөнгө шинжээчийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5