Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

307 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах замаар эрхээ хэрэгжүүлдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтын дагуу шүүгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй учир уг ажиллагааны талаар төлбөр авагч, гуравдагч этгээдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарлахад хүргэсэн нь иргэний үндсэн эрхийг шууд зөрчсөн, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтыг зөрчсөн байж болохоор байна. 2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн “Иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг баталгаажуулах арга хэмжээ” заалтад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төрлийг жагсаан, нэрлэсэн байх бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага нь дээрх ажиллагааг хуулиар тогтоосон арга, журмын дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй байна. Албадан дуудлага худалдааны зорилго нь албадан дуудлага худалдааны ажиллагаанаас аль болох их орлогыг оруулж, тэр хэмжээгээр төлбөрийг төлүүлэх, төлбөр төлөгч төлбөрөөс чөлөөлөгдөх явдал байдаг бөгөөд төлбөр төлөгч дуудлага худалдаа явуулахаас өмнө хөрөнгийг өөрөө худалдан борлуулж чадаагүй, анхны болон хоёр дахь дуудлага худалдаагаар хөрөнгө нь худалдан борлогдоогүй бол уг борлогдоогүй хөрөнгийг төлбөртөө авахыг төлбөр авагчид санал болгоно гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заажээ. Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй хөрөнгийг төлбөртөө тооцож авахыг төлбөр авагчид санал болгох ажиллагаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүлээн зөвшөөрөгдсөн аргын нэг юм. Харин ямар үнээр, хэрхэн тооцож санал болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3, 73.5 дахь хэсэгт тус тус зохицуулсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсгийн агуулгыг тайлбарлахын тулд мөн хуулийн 73.5 дахь

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5