Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

306 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нарийвчлан зааж, хуулийг хэрэгжүүлэх ажиллагаа эхэлдэг. Үүнээс үзэхэд хоорондоо харилцан уялдаа холбоотой эрх зүйн харилцааг төрийн эрх мэдлийг хуваарилах суурь зарчмын дагуу дээрх байдлаар зааглаж, хуульд ялгаатай зохицуулсан байна. Гэтэл шүүх аливаа хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй байхдаа, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр байгаа нь Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийн чиг үүрэгт нийцэхгүй ажиллагааг явуулахад хүргэжээ. Төрийн эрх мэдлийн байгууллага тэдгээрийн албан тушаалтнуудаас эрх мэдлээ хэтрүүлэн бусад эрх мэдлийн эрх, үүргийг нь хэрэгжүүлэх болон хэрэгжүүлэх боломжийг хуулиар бий болгох нь эрх мэдэл хуваарилах зарчмыг зөрчихөд хүргэх бөгөөд шүүгч шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаанд хамаарах асуудлаар шийдвэр гаргах нь гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагаанд оролцсон утга агуулгатай байна. Үндсэн хуулийн хэм хэмжээнүүд нь хүний эрх, эрх чөлөөний шүүхийн хамгаалалтын баталгаа учраас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлдэг. Шүүхийн шийдвэр гаргах ажиллагаа Үндсэн хуульд нийцсэн байх ёстой тул шүүх эрх мэдлээс гадуур, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоогүй, шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар шүүгч эрх зүйн акт гаргах нь эрх мэдэл хуваарилах зарчимд нийцээгүй, гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагаанд халдсан шинжийг агуулж байгаа нь Үндсэн хуульд нийцээгүй байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27.1.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... эрхтэй. ...” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна. Эрхээ хамгаалуулахаар шүүхэд мэдүүлэх нь хувь хүний процессын үндсэн эрх юм. Энэ зарчим нь Үндсэн хуульд тусгагдсан байдаг бөгөөд үндсэн эрхтэй адил төрийн хамгаалалтад багтдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогч нь шийдвэрээс бусад эрх зүйн актын талаар тухайн шатны шүүхэд, харин эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5