Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

305 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нэг хэлбэр юм. Үндсэн хуулийн зохицуулалтын утга агуулгаас үзвэл шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй шүүх нь гагцхүү “хэрэг маргааныг” шийдвэрлэх чиг үүрэгтэй болохыг тогтоосон бөгөөд шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах журмыг тогтоосон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль нь бүхэлдээ Үндсэн хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэхэд чиглэдэг. Эрх зүйт төрийн энэхүү зарчим нь шүүх засаглалыг төрийн бусад эрх мэдлээс тусгаарлах зарчмыг тодотгож өгдөг билээ. Харин хууль тогтоомжийн хэрэгжилтийн ажлыг зохион байгуулах үүрэг нь гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газар, түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг болдог бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлж буй гүйцэтгэлийн шинжтэй ажил үүргийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, Засгийн газрын Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд байдаг байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гарсан гомдлыг шүүх харьяалан шийдвэрлэдэг онцлогтой. Шүүх ийнхүү гомдлоор иргэний хэрэг үүсгэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг хянахдаа төлбөр төлөгч, төлбөр авагч, гуравдагч этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээхийн зэрэгцээ хуулийг тайлбарлаж нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлснээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зохистой явуулах бололцоог бүрдүүлж байдаг. Өөрөөр хэлбэл шүүх нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа эсэхийг хянах эрхтэйгээс өөрөөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцох, өр төлбөрийг гаргуулах эрхгүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг хэсэг болдог бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлгийн 183188 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журмын үргэлжлэл, нарийвчилсан зохицуулалт юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл болох эрх зүйн акт, түүний төрөл, гүйцэтгэх хуудсын агуулга, гүйцэтгэх хуудас бичих, гүйцэтгэх хуудсыг үрэгдүүлсний хариуцлага, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гаргах, гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэр, захирамжийг шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх журам зэрэг асуудлыг зохицуулсан бөгөөд энэ ажиллагаа нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх бүрэн эрхэд хамааралтай зохицуулалт болно. Үүнээс цааш шийдвэрийг хэн, ямар арга, журмаар биелүүлэхийг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5