Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

304 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалт нь иргэний хэрэг үүсгэх үндэслэлийг зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн маргаан, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал, гомдлоор үүсэх хэргийн аль аль нь биш, шүүхийн үйл ажиллагаатай холбоогүй, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй зохицуулалт болсон байна. Иймд шүүгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтын үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх захирамж гаргах эрх зүйн үндэслэл бүрдэхгүй байгаа юм. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 27.1.5 дахь заалтад заасан үндэслэлээр бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлж болно гэсэн хэдий ч шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу түдгэлзүүлэх боломжгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27.1.5 дахь заалтыг зайлшгүй зөрчиж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх ажиллагаа мухардалд орж, шүүгч гагцхүү хуульд захирагдана гэсэн Үндсэн хуулийн шаардлага хэрэгжих боломжгүй болно. Шүүх хуульд заасан хэм хэмжээг тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзаж болохгүй зарчимтай. Дээрх тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн алийг нь хэрэглэх, эсвэл хэрэглэхгүй байх буюу сонгох асуудал тулгарч, хууль хоорондын зөрчил үүсч, аль нэг хэм хэмжээг хэрэглэхгүй, хууль зөрчих нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.” гэж заасантай нийцэхгүй гэж үзэхээр байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна. Монгол Улсын Үндсэн хуулийн төрийн байгуулал гэсэн гуравдугаар бүлэгт Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, Шүүх эрх мэдэл гэж төрийн гурван эрх мэдлийг тусгайлан зааж, тус бүрийн эрх, үүргийг зааглан тогтоож өгсөн. Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэх явдал нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж буй

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5