303 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу шийдвэрлэдэг бол ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хяналт тавьж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу түдгэлзүүлдэг өөр өөр журамтай байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтад төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны нэг тал бөгөөд төлбөр төлөгч хөрөнгө, орлогогүй, эсвэл хуульд заасан журмаар хөрөнгө орлогыг гаргуулах боломжгүй байдал нь угтаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад тогтоогддог, шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбоотой юм. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн эрх хэмжээнд шийдвэрлэж байсан асуудлыг 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтын зохицуулалтаар шүүгчийн ажиллагаанд хамааруулсан шалтгаан, үндэслэл хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалд тодорхой тусгагдаагүй байна. Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийн дагуу, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтад шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлж болохыг заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах үндсэн зарчмыг илэрхий зөрчсөн, уг заалт нь хэрэгжиж чадахгүйд хүрснээр хууль дээдлэх зарчим зөрчигдөж байна. Иргэний эрх зүйн салбарт үүссэн аливаа хэрэг маргааныг шүүх хянан шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг баримтлахыг энэ хуулиар зохицуулсан бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол эх сурвалж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль юм. Энэхүү хуульд зааснаар шүүх иргэний хэрэг үүсгэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвхөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд явуулах эрхтэй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн зорилт нь ... шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэсэн эрх зүйн баталгаагаар илэрдэг. Шүүгч иргэний эрх зүйн маргаанаас гадна иргэний эрх зүйн салбарт хамаарах бусад эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлах ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5