Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

302 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин есдүгээр зүйлийн 1, Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсгийг; мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. ...” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Улсын дээд шүүхээс дараах агуулга бүхий хүсэлт ирүүлжээ. Үүнд: 1. “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтад “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэж заасны дагуу шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлж болно гэж заажээ. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 27.1.5 дахь заалтад дурдсан үндэслэл илэрсэн бол шүүхэд мэдэгдэх бөгөөд эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэнэ гэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шүүгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч гэсэн хоёр субьект түдгэлзүүлдэг бөгөөд түдгэлзүүлэх үндэслэл нь зарчмын ялгаатай байдаг тул дээрх хоёр субьект нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэхдээ процессын өөр өөр журам хэрэгжүүлдэг байна. Ахлах шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хяналт тавьж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах боломжгүйд хүргэсэн шалтгаан буюу хуульд заасан үндэслэл илэрвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, шүүгч иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад эрх нь зөрчигдсөн байж болзошгүй этгээдийн ашиг сонирхлын үүднээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5