Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

296 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл албадан гүйцэтгэх ажиллагаа үүсгэх боломж, нөхцөлийг бүрдүүлэхээр байна. Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн бүрийн шүүхийн журмаар хөндөгдсөн эрхээ сэргээн эдлэх нэхэмжлэл гаргах эрхийг баталгаажуулсантай зэрэгцэн иргэн өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын эрхийг зөрчихгүй байх зарчмыг ч мөн адил тодорхойлсон байдаг. Үүнтэй уялдуулан хууль тогтоогч шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ иргэн бүрд төлбөр авагч, төлбөр төлөгч эсэхээс үл хамааран адил тэгш эрх, эрхээ хамгаалах механизмыг бүрдүүлсэн гэж үзэж байна. Дээр дурдсаныг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ...”, Арван ес дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж тус тус заасныг зөрчөөгүй.” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн агуулга ёсоор хуулийн хүчин төгөлдөр болсон аливаа шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх зарчим үйлчлэх бөгөөд холбогдох этгээд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол эрх бүхий байгууллага албадан биелүүлэх боломж, баталгааг хуулиар бүрдүүлсэн байх учиртай. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг батлан гаргажээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5