Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

295 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгчийн буруугаас буюу төлбөр төлөгч оргон зайлсан, эсхүл эд хөрөнгөө нуун далдалсан үйлдлийн улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх хугацаа дууссан тохиолдолд уг хууль бус үйлдэл үргэлжилсэн хугацааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх хүсэлт гаргах хугацаанд оруулахгүй талаарх заалт хуульд тусгагдсан байгаа нь төлбөр төлөгчийн буруутай үйл ажиллагааны улмаас төлбөр авагчийн эрх ашиг дахин зөрчигдөхөөс урьдчилан сэргийлсэн механизм юм. Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд мөн дээрхтэй адил зохицуулалтыг нэгэн адил хуульчилж өгсөн. Шүүхээс иргэний зөрчигдсөн эрх ашиг, сонирхлыг сэргээх, учирсан хохирлыг барагдуулах талаарх хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсны дараа хуульд зааснаас бусад тохиолдолд гагцхүү төлбөр авагчийн хүсэл, сонирхлыг үндэслэж буюу уг шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлтийг төлбөр авагч шүүхэд гаргаж байж гүйцэтгэх хуудсыг шүүхээс олгосноор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах нөхцөл бүрддэг. Өөрөөр хэлбэл, иргэний эрх зүйн маргааны талууд өөрсдийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх үүргийг хүлээж, нотлох баримт цуглуулах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэх, эс хэрэгжүүлэхээ өөрөө бие даан хэрэгжүүлдгийн нэгэн адил дээр дурдсанчлан гарсан шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр хүсэлт гаргах эсэх нь мөн өөрсдийнх нь эрхийн асуудал тул уг эрхээ хэрэгжүүлэх хугацааг ямар нэгэн хязгааргүйгээр олгох нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчиж хугацаагүй төлбөр төлөгч байхад хүргэх бөгөөд 10 жил, 20 жилийн өмнө ч гарсан шүүхийн шийдвэрийг үндэслэн албадлагын арга хэмжээ явуулж, төлбөр төлөгчийн эрхэд халдах эрсдэлийг бий болгох сөрөг үр дагавартай юм. Ийнхүү хугацааг зааж зохицуулж өгснөөр төлбөр төлөгч хуульд заасан хугацааны дотор буюу шийдвэр гарсан даруйд түүнийг биелүүлэх хүсэлт гаргаснаар шийдвэрийн биелэгдэх боломж нэмэгдэх, түүнчлэн хэдэн ч жилийн өмнө гарсан шийдвэрийг албадан биелүүлэхээр хүсэлт гаргах, ажиллагаа явуулах, эрх зүйн ач холбогдлоо алдсан, хугацаа алдсаны улмаас эд хөрөнгө байхгүй болсон буюу биелэгдэх боломжгүй шийдвэрийг биелүүлэхээр цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарахгүй байх нөхцөл боломж бүрдсэн. Нөгөө талаас, хугацаа заахгүй байх нь төлбөр авагчид хэт давуу байдал бий болгож ямар нэгэн цаг хугацааны хязгааргүйгээр шүүхийн шийдвэрийг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5