Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

294 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь тодорхой хугацаа өнгөрсөн бол иргэний хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх төрийн хүлээсэн үүргийг шууд үгүйсгэж байгаа ба уг хугацаа өнгөрсний дараа төлбөр авагч иргэн өөрийн зөрчигдсөн эрхийг хэрхэн сэргээлгэх, өр төлбөрийг хэрхэн авах талаар мухардмал байдалд оруулж байна. Тодруулбал, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болсон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүсэлтийг хүлээн авахгүй, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх боломжгүй болсон иргэн өөрөө төлбөр төлөгчийн хойноос хөөцөлдөж төлбөрөө авахаас өөр сонголт үлдэхгүй байна. Төлбөр төлөгч эд хөрөнгөө нуусан, оршин суугаа газраа өөрчилсөн тохиолдолд иргэн түүнийг мэдэх, илрүүлэх боломжгүй бөгөөд энэ ажиллагааг зөвхөн эрх бүхий байгууллага тусгай журмын дагуу гүйцэтгэх эрхтэй ба үүнийг гүйцэтгэх ажиллагаа хэмээн нэрлэдэг. Иймд төлбөр төлөгчийн хойноос өөрөө хөөцөлдөж төлбөрөө гаргуулан авах гэдэг нь боломжгүй зүйл юм. Иймд дээрх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү.” гэсэн агуулгатай мэдээлэл ирүүлсэн байна. Дөрөв. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний болон захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж болохгүй хугацааг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн төрөл, агуулгаас хамааран харилцан адилгүй тогтоосон. Хууль тогтоогч хууль заасан дээрх хугацаа өнгөрсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй байхаар хуульчлаагүй, өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн ч хуульд /18.2-18.7, 124.2-124.4/ заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хугацааг сэргээх, шинээр тоолох тухай зохицуулалтыг тодорхой тусгасан нь төлбөр авагчид шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээн эдлэх хангалттай боломж, нөхцөлийг бүрдүүлсэн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5