293 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл аль хэсгээс төлбөрийг барагдуулах тухай шийдвэрийг гаргах боломжийг олгож байгаа бөгөөд энэ нь хариуцагч, төлбөр төлөгчийн өөрийн эд хөрөнгийг өмчлөх эрхийг баталгаажуулах боломжийг олгож байдаг. Нөгөө талаас, нь авч үзвэл, төлбөр авагч болон төлбөр төлөгч нарын хооронд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон өр төлбөрийг хэрхэн төлөх, авах талаар харилцан тохиролцох боломжийг олгохын зэрэгцээ хэрэв уг тохиролцоо зөрчигдвөл төлбөр авагчид түүний хүсэлтээр шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх боломж хэзээд хадгалагдаж байх агуулгыг илэрхийлдэг. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш тодорхой хугацаа өнгөрвөл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэхгүй тухай заалт нь Үндсэн хуулиар олгогдсон бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг шууд зөрчиж байна. Нийгэмд шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчим алдагдах жишиг тогтоно. Тодруулбал, нэг талд төлбөр төлөх үүрэг бүхий этгээд нь хуульд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгүүлэхгүй байх боломжит хугацааг хүлээх, цаг хожихын тулд төрөл бүрийн худал нөхцөл байдлыг зориудаар бий болгох ингэснээр хууль, шүүхийн шийдвэрийн дагуу бусдад төлөх өр төлбөрийн үүргээс чөлөөлөгдөх, уг дүнгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөгөө талд нь хууль, шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөрийг авах эрх бүхий этгээд нь хуулийн мухардалд орно. Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн үүднээс авч үзвэл, хүмүүс бие биенээ харилцан ойлголцож, өөр өөрийн ухамсар ойлголтын түвшнээс хамааран нийгмийн болон бусдын харилцааг ойлгож, тэдгээрт боломж ухаарал, итгэл олгох бөгөөд /зарим тохиолдолд төлбөр авагч, төлбөр төлөгч нар нь ойр дотнын ах дүү, хамаатан садан байх тохиолдол бий/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар шүүхийн шийдвэрийг шууд албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг гаргахаас өөр сонголтыг олгохгүй байна. Бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг баталгаажуулан Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж хуульчилжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5