292 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээр дурдсан маргаан бүхий зүйл, заалт нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.” гэсэн агуулга бүхий мэдээлэл гаргажээ. Гурав. Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Гантөмөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж: “Иргэний хуулийн эрх зүйн зохицуулалтын дагуу эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчигдөхөөс өмнөх байдлыг сэргээх, хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, учруулсан хохирлыг арилгуулах шаардлага бүхий нэхэмжлэл, гомдлыг шүүхэд гарган шийдвэрлүүлдэг. Шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа нь түүний үр дүнд гарах шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай салшгүй холбоотой байдаг. Энэ утгаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд нь саад учруулсан этгээдэд хууль ёсны хариуцлага хүлээлгэнэ”, “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасны үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж хуульчилжээ. Дээрхээс үзэхэд, шүүхийн шийдвэр нь хуулийн адил заавал биелэгдэх ёстой. Нөгөө талаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага нь төрийн албадлагаар хэрэгждэг бөгөөд заавал биелэгддэг байх ёстой. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлд тодорхой хугацаа өнгөрсөн бол шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхгүй гэх зохицуулалтыг оруулсан нь Шүүхийн эрхэм зорилго болох “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх”-ийг үгүйсгээд зогсохгүй нийгмийн дэг журмыг зөрчиж байна. Шүүхийн шийдвэрийн хариуцагч буюу төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэв биелүүлэхгүй бол хуульд заасны дагуу албадан гүйцэтгүүлэх үр дагавар үүснэ. Ийнхүү хуулиар хариуцагч, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх боломжийг олгож байгаа нь өөрийн санхүүгийн эх үүсвэрийн байдалтай уялдуулан хуваарь гарган төлбөрийг төлөх, өөрийн ямар хөрөнгийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5