Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

291 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байгаа тул уг асуудлыг хянан шийдвэрлэж дүгнэлт гаргаж өгнө үү.” гэсэн агуулгатай мэдээлэл гаргажээ. Хоёр. Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Т.Мөнх-Эрдэнэ, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн Г.Орхон нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг тодорхой хугацаа өнгөрсөн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй байхаар тусгажээ. Энэ нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ...” гэж заасныг зөрчсөн байна. Аливаа этгээдийг “хууль бусаар бусдад хохирол учруулсан” хэмээн шүүх тогтоосон тохиолдолд бусдад хохирол учруулсан этгээд хохирлыг сайн дураараа нөхөн төлөх үүрэгтэй ба ийнхүү сайн дураар нөхөн төлөөгүй тохиолдолд гүйцэтгэх хуудсыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь иргэний болон захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, эрх нь зөрчигдсөн этгээдийн хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааг албадан гүйцэтгэдэг журамтай. Өөрөөр хэлбэл, нэг талаас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр нь зөрчигдсөн эрхийг бодитоор сэргээх баталгаа, нөгөө талаас иргэнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор эрх бүхий байгууллага албадлага хэрэглэх үйл явц бөгөөд учирсан хохирлоо нөхөн төлүүлэх нь иргэний үндсэн эрх болж, ийнхүү Үндсэн хуулиар баталгаажсанд оршиж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь иргэний үндсэн эрхийг хангах зорилготой байтал тодорхой хугацаа өнгөрсний дараа эл шийдвэрийг биелүүлэхгүй байхаар хуульчилсан нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчим хийгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн зорилгод нийцэхгүй байна. Мөн Шүүхийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5