290 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны оршин суугч, иргэн Ө.Эрдэнэ-Очир, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны оршин суугч, иргэн Ш.Алтангадас нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж: “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ...” гэж заасны дагуу хууль бусаар хохирсон гэдэг нь шүүхээр тогтоогдсон бол хохирол учруулсан этгээдээс нөхөн төлүүлж зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо нөхөн сэргээлгэх эрхийг баталгаатай эдлэхээр заажээ. Иргэний “шүүхэд гомдол гаргаж хохирлоо нөхөн төлүүлэх” эрх нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хангаж хамгаалах гол баталгаа болж байдаг билээ. Гэтэл Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “18.1.1. энэ хуулийн 6.2.1, 6.2.2-т заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жил; 18.1.2. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 6.2.3-т заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жил; 18.1.3. энэ хуулийн 6.2.4, 6.2.5-д заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жил; 18.1.4. энэ хуулийн 6.2.6-д заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 жил.” гэж заажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх зохицуулалт нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. ...” гэж заасныг зөрчиж “шүүхийн шийдвэр заавал биелэх” шинж чанарыг үгүйсгэж тодорхой хугацаа өнгөрсний дараа шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байх хууль зүйн нөхцөлийг үүсгэжээ. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байж болох нөхцөл боломжийг хуулиар бий болгох нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалалтгүй болгож төр Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасан үүргээ зөрчсөн гэж үзэж
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5