286 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ... Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад “Улсын Их Хурал ... Улсын Их Хурал, түүний гишүүний сонгуулийг товлон зарлах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ.” гэж, Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг энэ хуульд нийцүүлэн Улсын Их Хурал товлон зарлана.” гэж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гараг болон аравдугаар сарын эхний Ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана.” гэж, мөн хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний орон гарсан бол нөхөн сонгууль явагдана.” гэж тус тус заасны дагуу Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулиар олгогдсон өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд 2018 оны 62 дугаар тогтоолыг баталж, нөхөн сонгуулийг товлон зарласан бөгөөд уг тогтоолд төрийн албан хаагчдын сонгуульд нэр дэвших харилцаатай холбоотой аливаа зохицуулалт байхгүй болно. Иймд Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчөөгүй болно.” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Сонгуулийн тухай хуульд төрийн албанд ажиллаж буй иргэн Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэрээ дэвшүүлэх, эсхүл нэр дэвших тохиолдолд хэдий хугацааны өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байх шаардлагыг тодорхой заасан боловч Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль зарлагдсан тохиолдолд тухайн сонгуулийн санал хураалт болох өдрөөс хэдий хугацааны өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах, чөлөөлөгдсөн байх талаарх зохицуулалтыг тусгаагүй байна. Үүний улмаас төрийн албанд ажиллаж буй иргэд Сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг урьдчилан хангаж Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлэх боломжгүй болж, эрхэлсэн ажил, албан тушаалаасаа хамааран сонгогдох эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрчээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5