287 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Хууль тогтоогч Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох шийдвэрийг хэлэлцэж байх үед дээр дурдсан нөхцөл байдал үүссэн нь тодорхой байсан атал иргэдэд тэгш бус байдлыг бий болгосон сонгуулийн хууль тогтоомжийн хийдлийг арилгахгүйгээр 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 62 дугаар тогтоол гаргажээ. Тодруулбал, уг тогтоолыг болон Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн зардлыг хэлэлцэн баталсан Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлээс үзэхэд нөхөн сонгууль товлон зарлагдсан тохиолдолд төрийн албанд ажиллаж буй иргэдийн сонгогдох эрх хязгаарлагдаж, тэгш бус байдал үүсэх эрх зүйн нөхцөл бүрдэж байгаа талаар яригдаж байсан байна. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох, сонгогч, сонгогдогч иргэдийн эрхийг тэгш хангаж холбогдох заалтуудыг өөрчлөх эрх нь хууль тогтоогчид байгаа юм. Үүнээс үзэхэд, Монгол Улсын Их Хурал 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал өгөх өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол батлан гаргаснаар Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ... -р нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасан заалт зөрчигдөх нөхцөл бүрдсэн байна хэмээн үзсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна. 3. Монгол Улсын Их Хурлын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 76 дугаар тогтоолд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн хэдий ч ийнхүү хүлээн зөвшөөрөхгүй гэж үзсэн хууль зүйн үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг; Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг; Үндсэн хуулийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5