266 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бүрдүүлэх үүргийг төр иргэнийхээ өмнө хүлээхээр зааж, Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.” гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх зохицуулалтын дагуу Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хуулийг баталж, тус хуулиар Монгол Улсын Их Хурлын болон бусад байгууллагын сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхойлж, сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулах хэм хэмжээг тогтоожээ. Сонгуулийн тухай энэхүү хуулиар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан иргэдийн өргөдөл, мэдээлэлд дурдсан нөхцөл байдал буюу нөхөн сонгууль товлон зарлагдсан тохиолдолд тухайн сонгуульд нэр дэвших, улмаар төрийн байгууллагад сонгогдох эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн боломжийг хууль тогтоогч бүрэн бүрдүүлээгүй гэж үзэхээр байна. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан дөрвөн жил тутам явагдах Улсын Их Хурлын ээлжит сонгуульд төрийн албанд ажиллаж буй иргэд нэрээ дэвшүүлэх, эсхүл нэр дэвших тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэгт заасан хугацааны дотор ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахыг тодорхой заажээ. Харин Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлэхийг хүссэн төрийн албанд ажиллаж байгаа иргэд тухайн сонгуулийн санал хураалт болох өдрөөс хэдий хугацааны өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргах, чөлөөлөгдсөн байх талаарх зохицуулалтыг Сонгуулийн тухай хуульд тусгаагүй байна. Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх талаарх нийтлэг зохицуулалтыг хуульчлахдаа тус зүйлийн 128.2.7, 128.3.6 дахь заалтад “төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлт, ажил албан тушаалаас чөлөөлөх тухай шийдвэрийн тус тус нотариатаар батлуулсан хуулбар;” зэргийг нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан сонгуулийн төв байгууллагад ирүүлэхээр заасан байна. Түүнчлэн тус хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.2 дахь заалтад “нэр
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5