Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

267 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй;”, 129.1.5 дахь заалтад “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу ...;” зэрэг шаардлагыг хангаагүй бол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзахаар зохицуулжээ. Үүнээс үзэхэд Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.7, 128.3.6 дахь заалтад хамаарах иргэдийн хувьд нөхөн сонгуульд санал авах өдрөөс хэдий хугацааны өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх зохицуулалтыг хуульд тусгаагүйн улмаас энэ шаардлагыг урьдчилан хангах хууль зүйн боломж бүрдээгүй байна. Ингэснээр иргэд уг сонгуульд нэрээ дэвшүүлж чадахгүйд хүрч, улмаар тэдний хувьд тэгш бус байдал буюу эрхэлсэн ажил, албан тушаалаасаа хамааран ялгаварлагдах хууль зүйн үндэслэл бий болохын хамт нөхөн сонгуульд оролцож сонгогдох эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдал үүсжээ. Иймд сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох тулгамдсан асуудал байгааг дурдах нь зүйтэй юм. 3. Хууль тогтоогч Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг товлон зарлах шийдвэрийг гаргахдаа Үндсэн хуульт ёс, ардчилсан эрх зүйт төрийн суурь үзэл баримтлал, иргэний улс төрийн эрхийн хязгаарлалтын талаарх нийтээр хүлээн зөвшөөрсөн түгээмэл зарчимд нийцүүлэн Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийнхээ дагуу тухайн сонгуульд оролцох иргэдийн эрх зүйн байдлыг тогтоох ёстой атал иргэдэд тэгш бус байдлыг бий болгосон сонгуулийн хууль тогтоомжийн хийдлийг арилгахгүйгээр 2018 оны 62 дугаар тогтоолыг баталжээ. Уг тогтоолыг болон Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн зардлыг хэлэлцэн баталсан Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, түүнчлэн чуулганы нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлтэй танилцахад холбогдох хуралдаан дээр нөхөн сонгууль товлон зарлагдсан тохиолдолд төрийн албанд ажиллаж буй иргэдийн сонгогдох эрх хязгаарлагдаж, тэгш бус байдал үүсэх эрх зүйн нөхцөл бүрдэж байгаа талаар яригдаж байсан нь нотлогдож байна. Иймд Монгол Улсын Их Хурал 2018 оны 6 дугаар сарын 28ны өдөр “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол батлан гаргаснаар Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5