Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

265 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад “Улсын Их Хурал ... Улсын Их Хурал, түүний гишүүний сонгуулийг товлон зарлах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ.” гэж, Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг энэ хуульд нийцүүлэн Улсын Их Хурал товлон зарлана.” гэж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гараг болон аравдугаар сарын эхний Ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана.” гэж, мөн хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний орон гарсан бол нөхөн сонгууль явагдана.” гэж тус тус заасны дагуу Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулиар олгогдсон өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд 2018 оны 62 дугаар тогтоолыг баталж, нөхөн сонгуулийг товлон зарласан бөгөөд уг тогтоолд төрийн албан хаагчдын сонгуульд нэр дэвших харилцаатай холбоотой аливаа зохицуулалт байхгүй болно. Иймд Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчөөгүй болно.” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Их Хурал 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан өөрийн бүрэн эрхийн хүрээнд 62 дугаар тогтоол батлан гаргаж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль товлон зарлаж, санал авах өдрийг тогтоосон байна. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” хэмээн Монгол Улсын иргэн төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хуралд сонгогдох эрхтэй болохыг нийтлэг байдлаар хуульчилсан байна. Мөн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5