Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

260 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тодорхой зохицуулсны дараа нөхөн сонгуулийг зарлах нь хууль дээдлэх ёс, эрх зүйт төрийн зарчим, үндсэн хуульт ёсонд нийцнэ. Үүний зэрэгцээ Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол дараахь байдлаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна: 1. Төрийн албан хаагчдыг нөхөн сонгуульд оролцуулах хуулийн зохицуулалтыг орхигдуулж, хууль зүйн баталгаа хангах үүргээ төр биелүүлээгүй байхад нөхөн сонгууль зарласан нь төрийн жинхэнэ албан хаагчдыг нөхөн сонгуульд оролцох боломжгүй болгож, улмаар иргэн хүн сонгогдох эрхээ эдлэхэд тэгш бус шаардлага тавьж байгаа нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчиж байна. 2. Төрийн жинхэнэ албанд ажилласных нь төлөө иргэнд хуулиар биелүүлэх боломжгүй шаардлага тавьж, сонгогдох эрхийг хязгаарлаж байгаа нь Үндсэн хуулийн суурь зарчмыг үгүйсгэж, улмаар хүнийг эрхэлж буй ажил, албан тушаалынх нь хувьд шууд ялгаварлан гадуурхсан гэж үзэхээр байгаа ба энэ нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...” гэж заасныг зөрчөөд байна. 3. Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгуульд төрийн жинхэнэ албан хаагч хэрхэн оролцох талаар зохицуулалтыг тодорхой тусгаагүй орхигдуулсан ба албан тушаалаасаа чөлөөлөгдөх хуулийн шаардлага нь нөхөн сонгуульд төрийн жинхэнэ албан хаагчийг нэр дэвшүүлэх боломжгүй болгож, тэгш бус нөхцөлийг тулгаж, улмаар иргэний төрийн байгууллагад сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Түүнчлэн иргэний төрийн байгууллагад сонгогдох эрхийн хууль зүйн баталгааг төрөөс бүрэн хангаагүй байхад нөхөн сонгуулийг товлон зарласан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...” гэж заасныг зөрчиж байна. 4. Улсын Их Хурлаас баталсан хууль нь Үндсэн хуульд заасан төрийн байгууллагад сонгогдох эрхийг бүрэн хангахад чиглэсэн баталгаа болохуйц байх ёстой. Хууль тогтоогчийн зүгээс Сонгуулийн тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагч нөхөн сонгуульд оролцох хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй, зохицуулалтыг орхигдуулсан буюу төрийн жинхэнэ албан хаагч нөхөн сонгуульд оролцох хууль зүйн баталгаа хангагдаагүй байхад Улсын Их Хурлын 62 дугаар тогтоолоор нөхөн сонгуулийн тов зарлаж, санал авах

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5