261 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл өдрийг тогтоосон, мөн төрийн алба улс төрөөс ангид байх зарчмыг хэрэгжүүлэх зохицуулалт тодорхойгүй, ойлгомжгүй байгаа нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...” гэж заасан үүргээ зөрчсөн гэж үзэхээр байна. 5. Сонгуулийн тухай хуулиар нөхөн сонгуульд төрийн жинхэнэ албан хаагч оролцох эрхийн хууль зүйн баталгааг бүрэн хангаагүй атал Сонгуулийн ерөнхий хороо төрийн жинхэнэ албан хаагчийг нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзах шийдвэр гаргах нөхцөл байдал үүсч, улмаар Үндсэн хуульд заасан хэзээ ч хязгаарлаж үл болох иргэний баталгаатай эдлэх улс төрийн эрхийг хязгаарлаж Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн шийдвэр болно. Иймд Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж тус тус заасныг зөрчсөн байх тул хянан хэлэлцэж, дүгнэлт гаргаж өгнө үү.” гээд өргөдлийн үндэслэлээ баталгаажуулан хавсарган ирүүлсэн баримтад: Иргэн С.Мөнхцэцэгийн Сонгуулийн ерөнхий хороонд хандаж Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд (2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс товлон зарласан) нэрээ дэвшүүлэх хүсэлтэй төрийн албан хаагч эрхэлж буй ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хэзээ гаргаж, хэзээ чөлөөлөгдсөн байх шаардлагатай талаар тодруулга хүсэхэд, Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албанаас 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 66 дугаар албан бичгээр “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг, Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсгийн зохицуулалтыг тусгаад Сонгуулийн төв байгууллагын хувьд хуулийг баримтлан ажиллах бөгөөд хууль тогтоомжийг тайлбарлах эрх хэмжээ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5