Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

259 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “Төрийн жинхэнэ албан хаагч Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ... төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана. ... Сонгуульд нэр дэвшихтэй холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.” гэж тус тус заасан. Дээрх хуулиудын зохицуулалтаас үзэхэд ээлжит сонгуульд нэр дэвших төрийн жинхэнэ албан хаагч нь “... сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ...”, “... тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ...” гэж төрийн албанаас чөлөөлөгдсөн байх хугацааг тодорхой заасан байна. Гэтэл нөхөн сонгуульд төрийн жинхэнэ албан хаагчид хэзээ, хэрхэн ажлаасаа чөлөөлөгдөн оролцох зохицуулалтыг орхигдуулснаас төрийн байгууллагад ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагчид нөхөн сонгуульд оролцохын тулд одоо ажлаасаа чөлөөлөгдөхөд дээр дурдсан хугацааны шаардлагыг хангаж чадахгүй тул сонгуульд оролцох боломжгүй болж байна. ... Иймд төрөөс Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчдыг нөхөн сонгуульд оролцох зохицуулалтыг тодорхой болгосны үндсэн дээр тус нөхөн сонгуулийг зарлах нь Үндсэн хуульд нийцэх бөгөөд улмаар төрийн жинхэнэ албан хаагчид Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхээ эдлэх хууль зүйн баталгаа бүрдэх юм. Ийнхүү төрийн жинхэнэ албан хаагч нөхөн сонгуульд оролцох хууль зүйн баталгаа бүрдээгүй байхад нөхөн сонгууль болсон тохиолдолд нэр дэвших хүсэлт гаргасан боловч дээр дурдсан шаардлагыг хангаагүй үндэслэлээр сонгуульд оролцож чадаагүй төрийн албан хаагчид өргөдөл, мэдээлэл гаргасны улмаас нөхөн сонгууль бүхэлдээ хүчингүйд тооцогдож, дахин сонгууль болох улмаар үр дүнгүй их хэмжээний зардал гарч, улс орны эдийн засагт хохирол учруулах нөхцөл байдал бий болохыг үгүйсгэх аргагүй. Энэ бүхний эцэст төрийн жинхэнэ албан хаагчид бид аливаа сонгууль болохоос өмнө хуулиар тогтоосон боломжит хугацаанд албан тушаалаасаа чөлөөлөгдөж, сонгуульд нэр дэвшиж, Үндсэн хуульд заасан сонгогдох эрхээ эдлэх хүсэлтэй байна. Тиймээс нөхөн сонгуульд төрийн албан хаагчид хэрхэн, яаж оролцохыг хуулиар

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5