258 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн оршин суугч, иргэн С.Мөнхцэцэг Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “... Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолын 1, 2 дахь заалтаар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийг 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс товлон зарлаж, санал авах өдрийг мөн оны 10 дугаар сарын 7-ны өдрөөр тогтоосон ба мөн тогтоолын 3 дахь заалтаар тогтоолын хэрэгжих хугацааг заасан байна. Миний бие төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Үндсэн хуульд заасан төрийн байгууллагад сонгогдох эрхийн дагуу энэхүү нөхөн сонгуульд нэр дэвшихээр шийдээд байгаа юм. Нөхөн сонгуулийг Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “... энэ хуульд нийцүүлэн Улсын Их Хурал товлон зарлах”-аар зохицуулсан байна. Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 4 жил тутам явагдахаар цаг хугацааг нь тодорхой заасан бөгөөд иргэн хүн сонгуульд нэр дэвших эсэхээ эртнээс шийдэж, хуулиар тогтоосон шаардлагыг ханган оролцох боломжтой байдаг. Харин нөхөн сонгууль нь Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 болон 137 дугаар зүйлийн 137.6 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдсөн, гишүүнийг эгүүлэн татсан, гишүүн нас барсан тохиолдолд орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах бөгөөд нөхөн сонгууль явагдах эсэхийг урьдчилан тааж мэдэх ямар ч боломжгүй байдаг болно. Гэтэл энэ удаа нөхөн сонгууль зарлахад Сонгуулийн тухай хуульд нэгэнт товлон зарласан нөхөн сонгуульд төрийн жинхэнэ албан хаагчдыг хэрхэн оролцуулах тухай зохицуулалт огт тусгагдаагүй хийдэл үүссэн байна. Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ба сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-ээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байна.”, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5