254 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Мөн уг хуулийн 8.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин найм, Гучин есдүгээр бүлэгт заасан үндэслэл, журмыг баримтална.” гэж, харин 9.2 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт “Шүүгчийн шийтгэвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин найм, Гучин есдүгээр бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу оролцогч гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичнэ.” хэмээн хуульчилжээ. 2. Аливаа хэрэг, маргаан болон гомдлын онцлогоос хамааруулан тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх хэлбэр, үе шат, журмыг ялгамжтай байдлаар хуульчлан тогтоох боломжтой. Ийнхүү хуульчлан зохицуулахдаа хууль тогтоогч нь холбогдох хуульд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон эрх зүйн үндэслэлийг нарийвчлан тусгах ёстой бөгөөд үүний үр дүнд иргэний Үндсэн хуулиар баталгаажсан процессын эрх болон хууль зүйн тодорхой байдал, хууль дээдлэх зарчим хангагдана. Өөрөөр хэлбэл, тухайн шийдвэрлэх хэрэг, маргааны онцлогоос хамааран тусгай журмаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээр зохицуулж ямар шүүх эцсийн шийдвэр гаргах (шүүхийн гурван шатыг дамжихгүйгээр)-ыг хуулиар тогтоох боломжтой юм. Иймд зөрчлийн хэргийн мөн чанар, түүний эрүүгийн хэргээс ялгагдах онцлог болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тусгай журамтай уялдуулан хууль тогтоогчоос Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх доод шатны шүүх (ерөнхий харьяаллын шүүх)-ийн шийдвэрийг бүхэлд нь (тухайн зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэсэн ажиллагаа болон шийдвэр, холбогдох үйл баримт зэргийг) хянаж эцэслэн шийдвэрлэхээр зохицуулсан нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна. Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг болон 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5