253 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуульд тусгасан. Өөрөөр хэлбэл, дээрх зөрчлүүдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг богино хугацаанд хялбаршуулсан журмаар хэрэгжүүлэх нь чухал бөгөөд зөрчил үйлдсэнийг нотлоход гэм буруутай байх эсэх шалгуур шаардлагагүй, мөн эрх бүхий албан тушаалтан нь прокурорын хяналтын доор хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох ажиллагааг явуулахаар зохицуулсан. Түүнчлэн, оролцогчдын давж заалдах эрхийг нээж, шийтгэл оногдуулсан шийдвэртэй холбоотой гомдлыг хэн нэгэн эрх бүхий албан тушаалтан бус шүүх эцэслэн шийдвэрлэх нь чухал тул шийтгэл оногдуулсантай холбоотой маргааны хувьд давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байхаар хуульд тусгасан болно. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, мөн хуулийн 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсгийн “Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна.” гэж заасан нь Үндсэн хуулиар иргэдэд олгосон “шүүхийн шийдвэрийг давж заалдах” эрхийг зөрчөөгүй байна гэжээ. Зургаа. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар уг маргааныг хянан шийдвэрлэхээр товлосон Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанд орон нутагт томилолтоор ажиллах болсон тул Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн албан бичгийг ирүүлсэн. Гэтэл Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дунд суудлын хуралдаанд мөн ижил шалтгаанаар хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн албан бичиг дахин ирүүлсэн болно. Дээрх хүсэлтийн дагуу Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж үзлээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18ны өдөр баталсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг болон 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна.” гэж тус тус заасан байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5