255 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл давж заалдах, ... эрхтэй. ...”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын Монгол Улсын дээд шүүх “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;” гэснийг, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. Хууль тогтоогч Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг батлахдаа эрүүгийн болон захиргааны эрх зүйн суурь үзэл баримтлал, ерөнхий зарчмыг алдагдуулж, тухайлбал эрүүгийн эрх зүйн харилцаанд хамаарахгүй байж болохуйц зөрчлийн хэргийг эрүүгийн хэргийн шүүхийн харьяалалд оруулах, эрүүгийн хэргийн шүүхийн хэрэглэх (баримтлах) хууль нь төрөлжсөн байх талаарх үндсэн зарчмыг зөрчиж хэд хэдэн хуулиар зохицуулсан зэрэг нь иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл, өргөдөл гаргах үндэс болсон гэж үзэхээр байна. Үүнээс үзэхэд зөрчлийн тухай хууль тогтоомжийг батлан мөрдүүлэхдээ салбар эрх зүйн зарчмыг хэлбэрэлтгүй сахих, төрөлжүүлэн системчлэх, хүний үндсэн эрхийг хангахуйц эрх зүйн зохицуулалтыг бий болгох зэрэг хуулийг боловсронгуй болгох шаардлага байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна.” гэж, мөн хуулийн 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “... Дагнасан шүүхийн үйл
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5