252 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл төр хариуцна.” гэж заасан нь төрийн байгууллага, тэр дундаа төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас иргэдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцахаар заасан байна. Иргэн захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулах, хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд гомдлоо гаргах эрх нь Үндсэн хуулиар мөн олгогджээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, мөн хуулийн 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсгийн “Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна.” гэж заасан нь өмнөх эрх зүйн зохицуулалт буюу 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсон Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Захиргааны шийтгэл ногдуулсан шийдвэрийг зөрчил гаргасан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах эрхтэй.” гэж зааснаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг давж заалдах эрхийг зөрчил үйлдсэн болон хохирогч аль алинд нь олгох, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааны талууд давж заалдах гомдлын зохих дээд шатны эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн орон нутгийн шүүхэд гомдол гаргах эрхтэй.” гэж эцсийн шийдвэрийг шүүх гаргахаар заасныг уламжлан хуульчилсан зохицуулалт юм. Харин Захиргааны хариуцлагын тухай хуулиар шийтгэл оногдуулсан шийдвэртэй холбоотой гомдлыг салангид байдлаар өөр өөр субьектэд гаргаж байсныг өөрчилж иргэдэд хүндрэл учруулахгүйгээр шууд шүүхэд гомдол гаргах, анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах эрхтэй байхаар дэлгэрүүлж заасан болно. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар эрүүгийн хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх зөрчлийн хэрэг маргаан нь эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, эсхүл тухайн шийдвэртэй холбогдуулан гаргасан прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахаар зохицуулсан ба мөн Зөрчлийн тухай хуульд заасан 13 төрлийн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5