251 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна.” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. ...”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 2 дахь заалтад “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...” гэж заасныг тус тус зөрчсөн байна. Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй байхаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон иргэний гомдол гаргах эрхийг ноцтой зөрчиж байна.” гэсэн агуулгатай мэдээллийг ирүүлж, мэдээлэлдээ Үндсэн хуулийн цэцийн хэд хэдэн шийдвэрийг дурдсан байна. Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд бэлтгэх ажиллагааны явцад дээрх иргэдийн мэдээлэлтэй адил агуулга бүхий мэдээллийг нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч, иргэн О.Баясгалан, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч, иргэн Г.Нацагдорж нар ирүүлснийг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, нэгтгэн шалгасан болно. Тав. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарын Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Хүний эрхийн түгээмэл Тунхаглалын 8 дугаар зүйлд “... эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй.” гэж, Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасан бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй байхаар хуульчилсан байна. Түүнчлэн, “хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5