Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

250 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ. Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн А.Дорждэрэм, түүнчлэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн А.Анхбаяр нар Үндсэн хуулийн цэцэд тус тус хандаж: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, мөн хуулийн 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна.” гэж хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчиж байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байхаар хуульчилсан нь нэгдүгээрт Монгол Улсын дээд шүүхийн доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх бүрэн эрхэд халдаж, эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан, хоёрдугаарт Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх зарчмын гол агуулгыг зөрчиж байна.” гэсэн агуулга бүхий мэдээллийг ирүүлсэн байна. Хоёр. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Батдэлгэр Үндсэн хуулийн цэцэд хандаж: “Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...” гэж заасныг зөрчсөн байх тул уг асуудлаар маргаан үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж өгнө үү.” гэсэн мэдээллийг ирүүлжээ. Гурав. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Номынбаясгалан Үндсэн хуулийн цэцэд хандаж: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт, мөн хуулийн 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Зөрчлийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5