Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

246 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь илт төлбөрийн шаардлагад нийцээгүй, тохироогүй буюу төлбөр авагчийн эрх, ашиг сонирхолд нийцэхгүй шийдвэр гаргасан тохиолдолд түүний шийдвэрт гомдол гаргах, түүний шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгуулах зэрэг төлбөр авагч өөрийн эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзвэл хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргаж, шийдвэрлүүлэх эрх нь уг хуулиар нээлттэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагчийн хөндөгдсөн эрхийг хангах, учирсан хохирлыг барагдуулахаар хуульд заасан бүхий л арга хэмжээг авсны үндсэн дээр бий болсон хөрөнгийг санал болгож байгаа нь төлбөр авагчийн хөндөгдсөн эрх, ашиг сонирхлыг сэргээн эдлүүлэх хууль зүйн баталгаа болж, Үндсэн хуульд заасан эрхийг нь хангаж байгаа явдал юм. Нөгөө талаас дээр дурдсанчлан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөгчийн бүхий л хөрөнгөнд ажиллагаа явуулсны үр дүнд бий болсон, санал болгож буй хөрөнгийг төлбөр авагч авахаас татгалзах нь шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байдалд хүргэх төдийгүй төлбөр төлөгчийн хөрөнгө, орлого, төлбөрийн чадварт нийцүүлэн төлбөрийг хэсэгчлэн төлүүлэх боломжгүй байдлыг бий болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тодорхойгүй хугацаагаар үргэлжлэх, төлбөр авагчийн эрхийг мөн хугацаагаар сэргээн эдлүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэх юм. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2003 оны 41 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийн Хоёрдугаар бүлэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн явцад хүний эрх зөрчихөөс сэргийлэх, ялангуяа эд хөрөнгө албадан гаргуулахдаа өмчлөгчийн эрхийг нэгэн адил хамгаална.” гэж заасан байна. Төлбөр авагчийн хувьд эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн, түүний зөрчигдсөн эрхийг нь сэргээн эдлүүлэхээр заавал биелэгдвэл зохих хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрхийг нь нэн тэргүүнд хамгаалахын зэрэгцээ нөгөө талд нь төлбөр авагчийн нэгэн адил Үндсэн хуулиар эрх, ашиг сонирхол нь хамгаалагдсан, албадлагын шинжтэй арга хэмжээний үйлчлэлд өртөж, түүний улмаас эрх, ашиг сонирхол нь тодорхой хэмжээнд зөрчигдөж байгаа төлбөр төлөгчийн эрх, ашиг сонирхол байдаг бөгөөд хууль тогтоогч шүүхийн шийдвэр гүйцэтгэх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5