245 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 31.1.1, 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй.” гэж заасны “... 31.1.2 ...” гэсэн хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй. 5. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.” гэжээ. Долоо. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцээд 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 48 дугаар тогтоолыг гаргасан байна. Уг тогтоолд: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн … 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй.” гэж заасны “… 31.1.2…” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй. ” гэсэн байна. Найм: Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх зорилгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөгчийн бүхий л хөрөнгөнд ажиллагаа явуулах, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх нарийн, шат дараалсан ажиллагаанууд болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын тэр дундаа төлбөр авагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, мөн шүүхийн шийдвэрийг түргэн шуурхай, бүрэн гүйцэд биелүүлэхэд чиглэгдсэн зохицуулалтыг хуульчилсан.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5