Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

247 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ажиллагааны талуудад эрх, ашиг сонирхлоо хамгаалах тэгш боломж, нөхцөл бүрдүүлэх буюу төлбөр төлөгч, төлбөр авагч хэн алины эрх ашгийг адил тэнцүү хамгаалах нь төрийн үндсэн үүрэг гэдгийг харгалзан үзсэн болно. Хэрэв Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтад заасан үндэслэлээр буцаасан гүйцэтгэх баримт бичгийг гүйцэтгүүлэхээр хэдэн ч удаа дахин ирүүлж болохоор зохицуулалтыг өөрчилбөл төлбөр авагчид хэт давуу байдлыг бий болгож, зөвхөн өөрт таалагдсан буюу өөрт хэрэгтэй гэж үзсэн хөрөнгийг гаргуулах, энэ тухай хүсэлтээ илэрхийлсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчийн хүссэн хөрөнгийг нь олж санал болгох хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тасралтгүй үргэлжлэх, цаашлаад төлбөр авагчид санал болгосон хөрөнгө нь төлбөр авагчид таалагдсан, ашигтай биш л бол хөрөнгийг хүлээн авахаас татгалзаж, хүссэн хөрөнгийг бий болтол ажиллагааг дахин дахин явуулах хязгааргүй байдлыг үүсгэнэ. Энэ нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчихөд хүргэж, хэн боловч ямар ч цаг хугацааны хязгаарлалтгүйгээр төлбөр төлөгч байсаар байх, хэдийд ч тэдгээрийн эрхэд халдаж болох эрсдэлтэй нөхцөлийг бүрдүүлэхээр байна. Иймээс Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзсэн.” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: “ ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг зөрчсөн байна.” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг удирдлага болгон

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5