242 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үйл ажиллагаанд 15 жилийн хугацаанд мөрдөгдөж ирсэн нь Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсэгт тус тус дээрх эрх зүйн зохицуулалтууд хэвээр хуульчлагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 31.1.1, 31.1.2т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэх” эрхгүй байхаар хуульчилсан нь төлбөр төлөгчийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөрийн шаардлага хангуулахаар гаргуулсан эд хөрөнгө худалдан борлогдоогүй, уг эд хөрөнгөөс өөр хөрөнгө байхгүй тохиолдолд төлбөр авагчид хөрөнгө санал болгох ажиллагааны нөхцөлийг тодорхойлсон байна. Уг ажиллагааны зорилго нь төлбөр төлөгчийн хөрөнгийг үнэгүйдүүлэх, тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх, өөрт ашиг, орлого бий болгохуйц эд хөрөнгийг авах, эсхүл өндөр үнийн дүнтэй хөрөнгийг өөрийн бага төлбөрийн шаардлагад нийцүүлэн авах төлбөр авагчийн шаардлагыг хуулиар хязгаарлаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талуудын тэгш эрхийн тэнцвэртэй байдлыг хангахад чиглэгдсэн.” гэсэн байна. Зургаа. Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар энэхүү маргааныг хэлэлцэж 08 дугаар дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтийн үндэслэх хэсэгт: “ 1. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад иргэн А.Базар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 болон 73.4 дэх хэсэгт “... худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, ...” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай мэдээллийн шаардлагаасаа татгалзсан болно. 2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5