Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

243 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг зөрчсөн байна. Учир нь дээр дурдсан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан гүйцэтгэх баримт бичгийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байх талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийн зохицуулалт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлбөр авагч хөндөгдсөн эрхээ сэргээлгэхээр дахин хандах эрх зүйн боломжийг үгүйсгэж, төлбөр авагчийн эрхийг бүрэн хязгаарласан заалт болсон гэж үзэхээр байна. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үр дагаврыг бий болгож, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх эрх зүйн зарчмыг зөрчсөн байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн ... 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй.” гэж заасан нь төлбөр авагчийн хөндөгдсөн эрх, ашиг сонирхлоо бодитоор сэргээлгэх хууль зүйн баталгааг үгүй болгосон гэж үзэж байна. 3. Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсэгт төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан, эсхүл хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаахаар заасан нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүрэн дуусгавар болгох эрх зүйн үр дагаврыг бий болгохооргүй байх бөгөөд иргэдийн мэдээлэлд дурдсан Үндсэн хуулийн зөрчигдсөн гэх заалтад шууд хамааралгүй гэж үзэхээр байна. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтад “төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан;”, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт “... Хэрэв төлбөр авагч авахаас татгалзсан, эсхүл хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол ... гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана.”, 73.4 дэх хэсэгт “...Төлбөр авагч татгалзсан бол ... гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5