Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

241 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дөрөв. Монгол Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөртөө авахаас татгалзсан тохиолдолд төлбөр төлөгч уг эд хөрөнгөөс өөр эд хөрөнгө, банкинд мөнгөн хадгаламж болон харилцах дансанд мөнгөн хөрөнгө, орлогогүй болохыг шийдвэр гүйцэтгэгч холбогдох баримтаар тогтоосон бол төлбөр авагчид гүйцэтгэх баримт бичгийг буцаана гэж шүүхийн практикт тайлбарлан хэрэглэж байсан ба одоо ч энэ тайлбар ач холбогдлоо алдаагүй байна. Төлбөр төлөгчийн борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагч авахаас татгалзсан, шийдвэр гүйцэтгэлийн байгууллага төлбөр барагдуулах боломжтой бүхий л ажиллагааг хийсэн боловч өөр хөрөнгө тогтоогдоогүй тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах нь төлбөр төлөгчийн тухайн үеийн эд хөрөнгийн байдалтай холбоотой бөгөөд харин шүүхийн шийдвэр биелэгдэх зарчимтай тул гүйцэтгэх баримт бичгийг буцааж авч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах боломж нээлттэй байх ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт гүйцэтгэх баримт бичгийг буцаахдаа дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй гэж хуульчилсан байсныг 2007 оны 8 дугаар сарын 03ны өдрийн хуулиар хүчингүй болгож, тус хуулийн 17.4 дэх хэсэгт “Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 17.1-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан бол түүнийг дахин гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлж болно.” гэж өөрчилж, Үндсэн хуульд нийцүүлсэн байна. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ийнхүү залруулж зөвтгөж байсан атлаа 2017 оны шинэчилсэн найруулгын 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 31.1.1, 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй.” гэж заасан нь төлбөр авагчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх үндсэн эрхэд нийцээгүй агуулгатай болсон байна.” гэсэн байна. Тав. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөрт тооцон авахаас татгалзсан тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах” эрх зүйн зохицуулалт нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39.8, 48.7 дахь хэсэгт тусгалаа олж,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5