Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

240 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид хэт давуу байдал бий болгож, зөвхөн өөртөө таалагдсан хөрөнгийг сонгож авах, энэхүү хүсэлтээ илэрхийлсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь тухайн таалагдсан хөрөнгийг нь олж санал болгох хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тасралтгүй үргэлжлэх үр дагаврыг үүсгэнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомж, түүний дотор шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх талаарх зохицуулалт нь төлбөр авагчийн эрх ашигт нийцсэн байхаас гадна төлбөр төлөгчийн эрхийг мөн хамгаалах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зарим заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. 2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтад заасан үндэслэлээр буцаасан гүйцэтгэх баримт бичгийг гүйцэтгүүлэхээр хэдэн ч удаа дахин ирүүлэхээр өөрчилбөл төлбөр авагчид хэт давуу байдал бий болгож, зөвхөн өөрт таалагдсан буюу өөрт хэрэгтэй гэж үзсэн хөрөнгийг сонгож авах, энэ тухай хүсэлтээ илэрхийлсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчийн хүссэн хөрөнгийг нь олж санал болгох хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тасралтгүй үргэлжилж болох хязгааргүй байдлыг үүсгэнэ. Энэ нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчихөд хүргэж, хэн боловч ямар ч цаг хугацааны хязгааргүйгээр төлбөр төлөгч болох, хэдийд ч тэдгээрийн эрхэд халдаж болох эрсдэлтэй нөхцөлийг бүрдүүлэхээр байна. Иргэний эрх зүйн маргааны талууд өөрсдийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, шүүхэд нэхэмжлэл гаргах, нотлох баримт цуглуулах эрх, үүргээ хэрэгжүүлэх эсэхээ өөрөө бие даан шийдэж хэрэгжүүлдэг, үүний нэгэн адил хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан биелүүлсний үр дүнд бий болсон хөрөнгө, эсхүл шүүхийн шийдвэрт төлбөр авагчид шууд шилжүүлэхээр заасан хөрөнгийг хүлээн авах, эсхүл хүлээн авахаас татгалзах нь төлбөр авагчийн өөрийнх нь эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “... 31.1.2 ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох хэсгийг зөрчөөгүй.” гэсэн агуулга бүхий тайлбаруудыг гаргажээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5