Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

217 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын гомдлыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч урьдчилан хянаад үндэслэлтэй гэж үзвэл хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргаа, эрүүгийн хэргийн тус тусын танхимын шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх боломжтой байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн дагуу иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хувьд холбогдох гомдлоо Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гаргах, хэргээ хяналтын шатны хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэх хуулийн зохицуулалтгүй болжээ. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх 3 төрлийн ажиллагааны оролцогчдод өөр өөр журмыг тогтоож, тэгш бус байдал үүсгэн, улмаар иргэний эрх тэгш байх нөхцөлийг хангах хууль зүйн баталгааг алдагдуулсан байна. 4. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 08 дугаар дүгнэлтээр Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 05ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Тавьдугаар зүйлийн 2, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна хэмээн шийдвэрлэсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийг баталж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хийдэл үүсгэсэн нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1.Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр баталсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5